ХЭН ЮУ ХЭЛЭВ: СУМОЧДЫН ЗОДООН

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Ц. Анхзул
2017 оны 11 сарын 29

Сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж доод зиндааныхаа сумоч, нутаг нэгт Такаинова А.Баасандоржийг зодож танхайрсан гэх хэрэг дэгдээд байгаа билээ. Уг асуудал монгол, японы сумо сонирхогчдыг талцуулан, хэлэлцүүлгийн гол сэдэв болохоос гадна хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн аж.

Хэргийн талаар холбогдох хүмүүс, албан тушаалтнууд мэдээлэл гаргаж эхэлсэн бөгөөд тус бүрийн байр суурийг нэмэлтгүйгээр нэгтгэн хүргэж байна.

11 дүгээр сарын 23-ны 18 цагт зодуулсан гэх Такаинова А.Баасандорж “Монголын сумо бөхийн холбоо”-ны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр луу залгаж, болсон явдлын талаар ярьсан байна. Тэрбээр дараах зүйлсийг ярьсан гэж Кёкүшюзан Д.Батбаяр мэдээллээ. 

Ийнхүү утсаар Такаинова А.Баасандорж Кёкүшюзан Д.Батбаяр нар утсаар ярьсны маргааш “Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргасан байдаг.

Харин сумогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадорж “Д.Батбаяр гуниг гашуудал царайлаад нэг л их шийддэг нөхөр. Хол явж холуур хуцаасай билээ. Энэ бид хоёрт Сумогийн асуудал падлий ч байхгүй” хэмээжээ. 

Үргэлжлүүлэн сумочдын зодооны талаарх олон нийтийн санал  сэтгэгдлээс хүргэе.