Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлна

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 29

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтэй байна гэж түүний Исэгахама дэвжээний багш “Kyodo” агентлагт өнөөдөр ярьжээ.

Тэрбээр өнөөдөр Японы сүмо бөхийн холбоонд Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидлыг уламжилж, 14:00 цагт сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарласан байна.

Хэрэв, Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтийг нь Сүмо бөхийн холбоо хүлээн авч, түүний хүссэнээр нь шийдвэрлэвэл тэрбээр холбоонд үлдэх боломжтой гэнэ. Харин Сүмо бөхийн холбооны удирдлагууд түүнийг хөөх шийдвэр гаргавал Харүмафүжи холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй болно гэсэн үг.