Роналдо үзэсгэлэнтэй цээж хөшөөтэй боллоо

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 29

Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч Кристиан Роналдо үзэсгэлэнтэй шинэ цээж хөшөөтэй боллоо. Испанийн барималч Хосе Антонио өөрийн энэхүү бүтээлээ “Сантьяго Бернабеу”-гийн албаныханд хүлээлгэн өгсөн байна. Шинэ цээж баримал нь Роналдогийн одоогийн бодит төрхийг илтгэж чадсан, өмнөх баримлаас харьцангуй үзэсгэлэнтэй, сайн болсон гэж хүмүүс магтаж байгаа аж.

Энэ оны гуравдугаар Роналдогийн цээж хөшөөний нээлт Португалын Мадейра олон улсын нисэх онгоцны буудалд болж, тэрбээр өөрөө оролцсон юм. Гэвч уг баримал олны шүүмжлэлд өртөж, нэрт хөлбөмбөгчинтэй төстэй гэхээс илүүтэй түүнийг доромжилсон байна гэж фэнүүд нь үзжээ.