Оросуудыг хагас шигшээд шалгарна гэв

Спорт / Time Admin
2017 оны 12 сарын 01

Дэлхийн аварга, Европын аварга Францын шигшээ багийн экс тамирчин, дасгалжуулагч Лорен Бланк ирэх онд Оросын шигшээ багийг өндөр амжилт үзүүлнэ гэж ярьжээ.

Тэрбээр “Оросын шигшээ багийн энэ жилийн бүрэлдэхүүн тун дажгүй байгаа. Тэд ирэх оны дэлхийн аваргын хагас шигшээд шалгарах боломжтой байна” гэв. Мөн тэрбээр “Эх орондоо зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа Оросын шигшээ тун сайн тоглолт үзүүлнэ. Зүгээр ч нэг тэмцээнд орж байгаа дүр зураг харагдахгүй” хэмээн онцолсон байна.

ОХУ-ын шигшээ багийн хувьд эх орондоо зохиогдох дэлхийн цомын тэмцээнд өндөр амжилт үзүүлэхийг хүсч байгаа. Тус улсын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Санкт Петербургийн “Зенит” клубийн довтлогч, 26 настай Александр Кокорин, “Краснодар”-ын 27 настай довтлогч  Фёдор Смолов нарт ихээхэн итгэл хүлээлгэж буй.

Оросын шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд гадаадын лигт тоглодог хоёр тоглогч багтаж магадгүй. Энэ нь Фёнербахче клубийн Роман Нойштедтер болон Константин Рауш нар юм. Тэдний эцэг эх Германтай холбоотой хэдий ч хөвгүүд нь Оросын шигшээд дуудагддаг.