ДАШТ-ий багуудын сугалааг NTV телевиз шууд дамжуулна

Спорт / Time Admin
2017 оны 12 сарын 01

ОХУ-д ирэх оны зун зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг Монгол Улсад албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах эрхийг NTV телевиз авсан билээ.

Өнөөдөр Москва хотын Кремлийн цогцолборт Улаанбаатарын цагаар 22:50 цагт явагдах 32 улсын шигшээ багийн хэсгийн шатны сугалааны үйл ажиллагааг NTV телевиз албан ёсны эрхийн дагуу хөлбөмбөг сонирхогч үзэгчдэдээ шууд дамжуулан үзүүлнэ. Шууд дамжуулалтын хөтлөгчөөр хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням ажиллана.

Зохион байгуулагч орны хувьд ОХУ шигшээ баг тэмцээнд шууд оролцох эрхтэй. Европ тивээс Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Португал, Серби, Испани гэсэн багууд хэсгээ тэргүүлэн шууд ДАШТ -д оролцож буй бол нэмэлт эрхээр Хорват, Дани, Швед болон Щвейцарын багууд буурал тивийг төлөөлөн оролцоно.

Африк тивийг Египет, Морокко, Нигери, Тунис, Сенегал, Хойд болон Төв Америкийн бүсийг Коста Рика, Мексик, Панама төлөөлж, Өмнөд Америкаас Аргентина, Бразил, Колумб, Перу, Уругвай оролцно. Харин Ази тивээс Австрали, Иран, Япон, Сауди Араби болон Солонгосын багууд тус тус оролцохоор болсон билээ.