Лос-Анжелесын авто шоуны онцлох 5 шинэ SUV

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 01

Алдарт Лос-Анжелесын авто шоуны онцлох 5 шинэ SUV ангиллын автомашиныг “Cnet” онцолжээ. Гэр бүлээрээ, аялах дуртай хүмүүст зориулсан жижиг ангиллын жийп автомашинуудын шинэ эрэн үе ирсэн байна.

“Lincoln Nautilus”

“Усан доогуур 20000 мянган бээр” зохиолын алдарт хөлгийн нэртэй уг автомашин нь “Lincoln”-ы жийпний хоёр дахь үе. Найдвартай тоноглолууд, тэр дундаа дохионы шинэ хэв маяг, бүх зүйлс нь жигд таарсан мэт царайлаг төрх дээр нэмэгдэж сүүлийн үеийн технологийн шийдлийг “Nautilus”-ыг илтгэж байна.

“Subaru Ascent”

“Subaru” компани гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмнөх үндсэн загваруудаас харьцангуй том хэмжээтэй “Ascent” хэмээх шинэ SUV ангиллын автомашинаа танилцууллаа. Тус компани уг автомашинаа 2019 онд худалдаанд гаргах гэж байгаа бөгөөд компанийн түүхэн дэх хамгийн том загвар болж байна. 2.5 литрийн багтаамжтай, 4 цилиндр бүхий турбо хөдөлгүүр нь биедээ таарсан хүчийг бүх дугуйгаараа гаргаж чадах аж. Хүнд ачаатай явах тусам шатахуун зарцуулалт тэр хэмжээгээрээ нэмэгдэнэ.

“Lexus RX350L”

“Lexus”-ийн гаргаж буй шинэ “RX350L” нь үндсэн RX болон GX-ын дундах, гурван эгнээтэй суудалтай автомашин юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч RX-ийн биеийг 11 см-аар сунгасан гэсэн үг. Арын шилний өнцөг нь илүү хурц болсон, шийдэмгий өөрчлөлтийг илэрхийлж чадсан автомашинд тооцогдож байна.

“Jeep Wrangler”

“Jeep”-ийн домогт “Wrangler”-ийн 2018 оны загвар нь уламжлалт хэв маягаа хадгалжээ. 2 литрийн багтаамжтай, турботой бөгөөд нэмэлт 48 вольт гаргах майлд хайбрид холимог хөдөлгүүртэй. Байгаль орчинд ээлтэй хөдөлгүүртэй гэж үнэлэгдэж байна.

“Volvo XC40”

“Volvo XC40” нь техникийн хувьд Хойд Америкт зориулсан анхны хүлэг болов. Тус компанийн том оврын 90 цувралын технологийн бүх давуу талыг энэ удаагийн SUV ангиллын автомашиндаа шингээсэн байна. “Volvo” шинэ автомашинаа зөвхөн захиалгаар нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.