Ахлах тогоочийн заавраар: Элгэн бялуу

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлэг долоо хоног бүрийн ням гарагт 18:30 цагаас NTV телевизээр хүрч байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт үзэгч та бүхэнд нэвтрүүлгийн эхний дугаар хүрсэн (Мөн та бүхэнд хоолны жорыг хүргэсэн) бол энэ долоо хоногийн дугаар дөнгөж сая өндөрллөө. Энэ 7 хоногийн дугаарт ахлах тогооч П.Ганбат, жүжигчин Г.Эрхэмбаяр нарын багийн эсрэг ахлах тогооч Б.Ариунбилэг, Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрээ нар өрсөлдлөө. Оролцогч хоёр болох жүжигчин Г.Эрхэмбаяр, дуучин Г.Сүндэрээ нар энэ дугаарт, өөрсдийн ахлах тогооч нарын заавраар Элгэн бялуу хийв. 

Хоолны нэр: 

Элгэн бялуу (Зөөхий эсвэл сүүн сүмстэй)


Орц:
Үхрийн элэг 1 кг
Гурил 500 гр
Өндөг 6 ширхэг
Сүү 400 гр
Давс 5 мг
Корн флейкс 200 мг
Моззорилла бяслаг 300  мг
Пармизан бяслаг мг
Лууван 200 гр
Сонгино /ягаан/ 150 гр
Шанцай 200 гр
Цөцгийн тос 50 гр
Задь 3 ширхэг
Хар пвор 1 ширхэг
Ногоон сонгино 30 гр
Брокколли 200 гр
Зөөхий 200 гр


Хоол хийх арга:

Үхрийн элгийг хальс, цусан судлаас нь цэвэрлэж, таташ болгоно.Өндөг, сүүг нийлүүлэн хутгаж, үхрийн элэг, гурил, давс хийж шарвингийн зуурмаг бэлтгэнэ. Халаасан хайруулд тос түрхэж 30-40 ширхэг шарвин бэлтгэнэ. Угааж, цэвэрлэсэн лууван, сонгино, шанцайг нарийн савх хэлбэртэй хэрчинэ. Халаасан саванд бэлтгэсэн ногоог хуурч давс болон ааг амттанаар амтыг тохируулна. Бэлэн болсон шарвин дээр ногоо, шарвин, үрсэн бяслаг гэх мэт дарааллаар үелүүлэн давхарлан тавина. Бялуун дээр өндөг түрхэж корн флейкс цацаад, 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 5 хором жигнэнэ. Халаасан тостой саванд хярж хэрчсэн сонгино болон гурил хуурч, халаасан сүү нэмж сүүн сүмс бэлтгэнэ. Нунтаг задь болон давс, пвор нэмж амтыг тохируулна. Ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Ингээд үхрийн элгэн бялуу бэлэн болох нь тэр.

Нэвтрүүлгийг үзэх: