Төмөрлөгийн үйлдвэрийн 21 ажилтан хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна

Орон нутаг / Time Admin
2017 оны 12 сарын 01

2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин  угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт  ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тодруулбал, өдрийн 11.00 цагийн байдлаар 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгааг хэлсэн юм.

Үйлдвэрийн бусад ажилтнуудын болон эмнэлэгт хандсан иргэдийн биеийн байдал ямар байгааг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч н.Дулмаагаас тодруулахад “Төмөрлөгийн үйлдвэрийн 21 ажилчин хорлогын байдалтай ирсэн. Хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Бүгд гүйлгэх, бөөлжих, толгой хүчтэй өвдөх гэсэн ижил зовиуртай.  Бүгдийнх нь биеийн байдал дунд зэрэг. Зовиур их байгаа ч амь насанд халгүй. Эрүүл мэндийн яам, Халдвартын эмнэлгийн хамтарсан баг дүгнэлт гаргахаар Дархан-Уул аймаг руу гарсан” гэлээ.