“Үхлийн” хэсэг бүрдсэнгүй

Спорт / Time Admin
2017 оны 12 сарын 02

ОХУ-д ирэх онд зохион  байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцох 32 багийн хэсгийн сугалаа өчигдөр орой Москвагийн Кремлийн цогцолборт явагдлаа. Сугалаа татах ёслолд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож үг хэлсэн юм. Дэлхийн алдартай хөлбөмбөгчид хэсгийн байрлал, улс орнуудыг сугалжээ.

ХЭСГИЙН БАГУУД:
А хэсэг: ОХУ, Саудын Араб, Египет, Уругвай
В хэсэг: Португал, Испани, Марокко, Иран
С хэсэг: Франц, Австрали, Перу Дани
D хэсэг: Аргентин, Исланд, Хорват, Нигери
Е хэсэг: Бразиль, Швейцарь, Коста Рика, Серби
F хэсэг: Герман, Мексик, Швед, БНСУ
G хэсэг: Бельги, Панами, Тунис, Англи
Н хэсэг: Польш, Сенегал, Колумб, Япон

Хэсгийн багуудын сугалааг мэргэжилтнүүд “маш сайхан” таарлаа гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сугалаа жигд үр дүн гарган харууллаа хэмээн дүгнэж болох аж. Гэхдээ F хэсгийн Германаас бусад багийн дунд ширүүн тулаан өрнөж магадгүй. Мөн Бельги болон Англи, Португал болон Испанийн шигшээ баг нэг хэсэгт таарсан нь мөн л гал гарсан тоглолт үзүүлнэ.

ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд Оросын 11 хотод, 12 цэнгэлдэхэд ирэх оны зургадугаар сарын 14-нд эхэлж, 28-нд өндөрлөж, хагас шигшээ тоглолтууд эхэлнэ. “Алтан дагина”-ын төлөөх тулааныг Монголд албан ёсны онцгой эрхтэйгээр NTV телевиз дамжуулна.