Сонгодог загвар автомашины шоуны үеэр “үсэргээн” болжээ

Технологи / Time Admin
2017 оны 11 сарын 30

Японы Чиба мужид барууны сонгодог загварын автмоашины “Lowrider Super Show” хэмээх нэртэй шоу болж өнгөрчээ. Уг үйл ажиллагаанд тус улсын автомашины 40 гаруй сонирхогчдын клуб оролцож 100 орчим автомашинаа дэлгэн үзүүлсэн байна.

Эдгээр автомашинуудыг “хэвлээр явагдчид” гэж тодорхойлдог. “Thug Player” нэртэй автомашины эзэн “Би машинаа бүрэн хэмжээгээр тоноглох хүртлээ дөрвөн жилийн турш 12-13 сая иен зарцуулсан байх” гэжээ.

Түүний автомашины хойд хоёр дугуй их биеэсээ хөндийрч, урд талын хоёр дугуй нь яг л мэлхий шиг үсэрдэг. Шоуны үеэр автомашинаа хамгийн сайн үсэргэж, бүжиглүүлэх тэмцээн зохион байгуулагджээ.

БИЧЛЭГИЙН ТӨГСГӨЛД АВТОМАШИНЫ “ҮСЭРГЭЭН”-ИЙГ ҮЗНЭ ҮҮ: