Сүмо бөхийн холбоо Хакүхог шүүмжиллээ

Спорт / Time Admin
2017 оны 12 сарын 01

Японы Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлах болсноо зарлаад удаагүй байна. Тэрбээр залуу бөх Таканоиваг архидан согтуурах үедээ халдаж, гэмтээсэн хэргийн улмаас сүмог орхиж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Сүмо бөхийн холбоо энэхүү асуудлыг өөгшүүсэн утгатай зүйлийг сүмо сонирхогчдын өмнө ярьсан ёкозүна Хакүхог хурцаар шүүмжилж, асуулт хариулт өрнүүлжээ. Түүнийг Токиод Рёгок Кокугикан ордонд болсон холбооны бага хуралд дуудаж оролцуулсан байна.

Ёкокүна Хакүхо 40 дэх түрүүгээ авсныхаа дараа сүмо сонирхогчдод хандан Харүмафүжи, Таканоива нарыг дахин дэвжээнд харахыг хүсч байгаагаа илэрхийлсэн, ийм таагүй хэрэг гарчихаад байхад “банзай” хэмээн үзэгчдийг гурвантаа уухайлсанд Сүмо бөхийн холбоо түүнийг шүүмжилж байгаа юм. Түүнийг аравдугаар сарын сүүлчээр Харүмафүжи, Таканоива нарын таагүй асуудал болсон үед хамт байжээ.