Өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан боллоо

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 12 сарын 04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор хоёр жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан” ерөнхий боловсролын сургуулийн сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд болжээ. Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орны 85 авьяаслаг сурагч оролцсоноос 23 дугаар сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна. 

Бага насны ангилалд:

1. Н.Урангоо /5настай/
2. Б.Насанжаргал /4настай/
3. А.Энгүүн /7 настай /

Дунд насны ангилалд:

1. С.Ундрам /10 настай/
2. Кристиан Чоё /10 настай, Австрали/
3. Б.Мишээл /10 настай/

Ахлах насны ангилалд:

1. Ён Сео Ли /14 настай, БНСУ/
2. Э.Буянзаяа /14 настай/
3. Г.Маргад /14 настай/