Босогчид Йеменийн экс Ерөнхийлөгчийг хөнөөжээ

Дэлхий / Time Admin
8 өдрийн өмнө

Йеменийн босогчид нийслэл Санаа хотын ойролцоо экс Ерөнхийлөгч Аль Абдулла Салехийн амийг хөнөөжээ. Тулалдааны үеэр буудуулж амиа алдсан түүний цогцсыг ачааны жийп машинд ачиж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацсан байна.

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр Абдулла Салех нийслэл хотоос Маариб хот руу явж байхад Хоутхи босогчдын талынхан саатуулж, буудалдцах үеэр амиа алджээ. Гэхдээ Йеменийн албаныхан энэ тухай батлаагүй ч Дотоор хэргийн яамны мэдэлд байдаг радиогоор энэ тухай уламжилжээ.

Одоо Йемен улсад Хоутхи улс төрийн хүчний талынхан эрх мэдлээ тогтоогоод байгаа юм. Хоутхи хүчнийхэн өнгөрсөн ням гарагт  Абдулла Салех тэргүүтэй хуучин улс төрийн хүчнийг хэлэлцээрт урьсан ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Абдулла Салех нь 1990 оны тавдугаар сараас 2012 оны хоёрдугаар сар хүртэл улсынхаа анхны Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Тэрбээр сөрөг хүчний шаардлага, улс төрийн нөхцөл байдлаас үүдэж Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, дэд Ерөнхийлөгч Абдраббу Мансур Хадид эрх мэдлээ шилжүүлсэн юм.

Бичлэг: