Сурагчдын амралт энэ сарын 29-ний өдрөөс эхэлнэ

Нийгэм / Time Admin
2017 оны 12 сарын 05

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас эхлээд долоо хоног амарсан билээ.

Тэгвэл хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.