Шинэ iOS утаснаасаа төлбөр төлж, илүү хурдана цэнэглэгдэнэ

Дэлхий / Time Admin
2017 оны 12 сарын 05


“Apple” компанийн бүх утасгүй төхөөрөмжүүд энэ долоо хоногоос iOS 11.2 үйлдлийн системээр хангагдах болно.

Өнгөрсөн есдүгээр сард 11 хувилбар гарснаас хойш 11.2 хувилбар нь өмнө нь гарч байсан алдаануудыг зассанаас гадна хоёр томоохон боломжийг хэрэглэгчиддээ олгосон гэж компанийн программ хөгжүүлэгчид ярьж байна. Энэ бол “Apple Pay Cash” хэмээх төлбөрийн систем юм. Хэдийгээр банкуудын төлбөрийн программууд бүгд iOS дээр ажилладаг ч “Apple”-д байгаа өөрийн ID-аар дамжуулан данс үүсгэж, мөнгөний бүх гүйлгээгээ хийх боломжтой. Гэхдээ уг программыг одоогоор АНУ-д ашиглах боломжтой.

Үйлдлийн системийн өөр шинэлэг зүйл нь утасгүй цэнэглэх хурдыг 11 хувилбараасаа илүү болгож чадсан байна. Өмнө нь утасгүй цэнэглэгчээр хагас цагийн дотор 50 хувь хүртэл цэнэг хураах боломжтой байсан бол одоо энэ нь 7.5 ваттаар 66 хүртлэх хувиар цэнэглэдэг болжээ.

"Apple”-ийн хэрэглэгчид энэ сарын 2-ноос 11.2 хувилбарын үйлдлийн системийг гар утсандаа суулгаж эхлээд байна.