Мессигийн хөшөөнд дахинд халдав

Спорт / Time Admin
9 өдрийн өмнө

2017.12.03нд

Аргентины шигшээ, Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионел Мессигийн Буэнос-Айрес дахь хөшөөнд гэмт этгээдүүд дахин халдаж, хөлийг нь их их биенээс нь тайрч унагаажээ. Энэ тухай анхны зургийг Их Британийн “Yahoo Sport” сайтад ажилладаг спортын сэтгүүлч Аль-Мустакбал жиргэсэн байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард нэрт хөлбөмбөгчний энэхүү хөшөөнд халдаж, үл мэдэх этгээдүүд хөшөөний бүсэлхий хэсгээс тайрч байв. Тухайн үед Буэнос-Айрес хотын удирдлагууд хөшөөг дахин сэргээн засварласан юм.

Аргентины хөлбөмбөгийн фанатууд Лионел Мессиг улсынхаа шигшээ багт биш “Барселона” клубт илүү их зүрх сэтгэлээ өгч тоглодог хэмээн буруутгадаг.

2016.01 сард халдаж байв

Хөшөөний бүтэн байдал