Харгалзах хүнгүй явж байсан хүүхдүүд замын осолд өртжээ

Нийгэм / Time Admin
9 өдрийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдээд  Замын цагдаагийн албанд 902 дуудлага, мэдээ мэдээлэл ирсний 663 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 18 осол, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч гурав, явган зорчигч тав бүртгэгджээ.

Тухайлбал:
Байнгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын туслах замд жолооч С нь явган хүний гарцан дээр 10 настай Н-ийг мөргөж гэмтээсэн. /харгалзах хүнгүй явж байсан. 

Чингэлтэй дүүрэг Дэнжийн 100-н гудамж, автобусны буудлын замд жолооч Б нь явган зорчигч 7 настай З, 6 настай Т нарыг мөргөж гэмтээсэн. /харгалзах хүнгүй явж байсан.

Баянзүрх дүүрэг Энхтайваны өргөн чөлөө, дүүргийн 11-р гудамжны замд жолооч Б нь явган зорчигч, 10 настай Б-г мөргөж гэмтээсэн./харгалзах хүнгүй явж байсан.

Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байснаас гарсан байх тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд бүү оролцуулаарай.