TIME-ийн "Оны хүн"-д нэр дэвшигчид тодорчээ

Дэлхий / Time Admin
2017 оны 12 сарын 05


Америкийн алдарт "Time” сэтгүүл жил бүрийн арванхоёрдугаар сард тухайн оны онцлох хүнийг нэрлэдэг уламжлалтай.

Энэ онд олны анхааралд хамгийн их өртөж буй хүн бол Ерөнхийлөгч Доналд Трамп юм. Түүнийг тэргүүлнэ гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Гэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, "Amazon”-ы захирал Жэфф Безос, "Wonder woman” киноны найруулагч Патти Женкинс, NFL-ын экс тамирчин, нийгмийн идэвхтэн Колин Кэйперник, Холбооны мөрдөх товчооны экс дарга Роберт Мюллер нарыг нэрлэжээ. Мөн АНУ-д энэ оны аравдугаар сараас эхэлсэн "MeToo" хэмээх эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг давалгаа нэрлэгдэж байна.

Сэтгүүлийн редакци энэ сарын 6-нд 2017 оны онцлох хүнийг нэрлэж, нүүр хуудсандаа түүний зургийг байрлуулна.