Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Улс төр / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны хуралдаанд  танилцуулсан юм. "Өнгөрсөн жилүүдэд төсвийн зарлага 5.2 их наяд төгрөг байсан.  Ирэх онд улсын төсвийн орлогыг 5.2 их наяд, зарлагыг 7.7их наяд байхаар тооцжээ.   Ингэхдээ төсвийн зардлыг нэмэгдүүлсэн бана. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хууль зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Хөгжлийн банкны зарцуулсан мөнгө болон Төрийн банкнаас “Сайн” хөтөлбөр нэрээр иргэд, аж ахуй нэгжид олгосон арилжааны зээлүүдийг нэмж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 14,3 хувьд хүргэсэн. Тиймээс төсвийн зарлагыг танавал алдагдалгүй төсөв батлагдах боломжтой" гэж Ерөнхийлөгчийн хоригт дурдсан байлаа. 
 
Байнгын  хорооны гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.
 
Хуульзүйн байнгын хорооны хуралдааны дараагаар  Төсвийн байнгын хороо хуралдаж байна.