Сураггүй болсон иргэнийг 11 дэх өдрөө хайж байна

Орон нутаг / Time Admin
7 өдрийн өмнө

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай эрэгтэй Д өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна.

Түүний талаар 12 дугаар сарын 1-ний өдрийн  17:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсний дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 31 иргэн, дөрвөн морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн долоон алба хаагч, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн хоёр алба хаагч ар гэрийн 20 хүн, хоёр автомашинтай нийт 42 хүн, дөрвөн автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олсон байдаг.