Монгол эмэгтэй Сөүлийн казиногоос 765 сая ам.доллар хожсон уу

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
8 өдрийн өмнө

БНСУ-ын Сөүл хотын “Волкер Хилл Парадайз” казинод өчигдөр 863 сая вонын жэкпот унажээ. Ойролцоогоор 765 сая ам.доллар болох энэ хонжворыг автомат тоглоомоос хожсон хүн монгол эмэгтэй гэсэн мэдээллийг твиттерт нэгэн хүн жиргэжээ.

Энэ талаар хараахан дэлгэрэнгүй мэдээлэл казиногийн сайт дээр гараагүй ч, 4 дэх удаагийн жекпот-ын эзэн тодорсныг энд зарласан байна. Бараг 2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө хожсон эмэгтэйн нэр тун удахгүй тодорхой болох биз ээ.