Хужир бэлдэхээр явсан малчид эртний хүний олдвор олжээ

Орон нутаг / Time Admin
11 өдрийн өмнө

Энэ сарын 4-ний өдөр Увс аймгийн Давст сумын малчид малдаа хужир бэлдэхээр сумынхаа Шүдэн уул руу яваад, эртний хүний олдвор олжээ. Шүдэн уул нь давс, хужиртай уул бөгөөд давсны үйлдвэр бэлдэцээ авдаг газар юм байна.

Эртний хүний олдвор нүдэн баримжаагаар газрын хөрснөөс гурван метр орчим гүнээс гарсан бөгөөд энэ талаар малчид сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Ингээд тухайн олдвор болон ойр орчмын газрыг цагдаагийн хамгаалалтад авчээ.

Одоогоор олдворыг шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэн өгөх ажил хийгдэж байгаа аж.