Трампын аяллын хоригийг хэрэгжүүлэхийг АНУ-ын Дээд шүүх хүлээн зөвшөөрлөө

Дэлхий / Time Admin
7 өдрийн өмнө

Исламын шашинт зургаан улсад чиглэсэн Нэгдсэн улсын ерөнхийлөгч Д. Трампын хоригийг АНУ-ын дээд шүүх хүчин төгөлдөр болголоо. Тодруулбал, Америкийн дээд шүүх  Чад, Иран, Ливи, Сомали, Сири болон Иемен зэргийн улсуудын жуулчдын эсрэг авсан Д. Трампын бодлогыг дэмжсэн байна. Энэ хоригийг хүчингүй болгох эсэх талаарх асуудлыг хэлэлцсэн 9 шүүгчийн 7 нь Д. Трампын бодлогын эсрэг доод шүүхээс тогтоосон хоригийг цуцаллаа. Ингэснээр энэ 7 хоногт Сан Франциско болон Ричмонд хотын холбооны шүүх, энэ бодлогыг хууль ёсны гэж үзэх нь зөв эсэх талаар авч хэлэлцэхээр болж байна. 

Дээд шүүхийн хувьд, бусад шүүхийг энэ шийдвэрийг дэмжих болно гэж найдаж байгаагаа хэлж байна. Дээд шүүх энэ шийдвэрийг гаргасны дараа Америкийн ерөнхий прокурор Жефф Сешнс мэдэгдэл хийж, энэ бол Америк хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад  чиглэсэн маш том ялалт гэж хэллээ.  

Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Д. Трамп, өнгөрсөн нэгдүгээр сард Исламын шашинт 6 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон. Энэ хоригийн хугацаа дуусгавар болсон ч Д. Трамп 9 сард аяллын хоригоо өргөтгөж шинэ гэрээнд гарын үсэг зурсан. Ингэхдээ хуучин хоригт орсон зургаан улсаас Суданыг хасаж, Умард Солонгос, Венесуэль, Чад  гэсэн 3 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон юм. Тухайн үед шүүхийн зүгээс, АНУ-ын ерөнхийлөгч Д. Трампын энэ хориг нь Нэгдсэн улсын шашны эрх чөлөөнд хамаарах үндсэн хуулийн эхний нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн гэж эсэргүүцэж байсан юм. 

Э.Лхагва