Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Нийгэм / Time Admin
7 өдрийн өмнө

Өнгөрсөн шөнө 01.49 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт “Дулааны шугамын хоолойд хүний цогцос байна. Гаргаж өгнө үү” гэсэн дуудлага иргэдээс ирсний дагуу ээлжийн бүрэлдэхүүн ажиллажээ.

Тодруулбал, БЗД-ийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн баруун талд байрлах дулааны шугамын худагт 42 настай, эрэгтэй Ч согтууруулах ундаа хэрэглэн нас барсан байдалтай байжээ. Цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь дулааны шугамын худгаас хоёр эмэгтэй хүний цогцос мөн олдож байсан билээ.