Дуулгавартай байхыг эмэгтэйчүүдэд заадаг хятад сургуулийг хаалаа

Нийгэм / Time Admin
7 өдрийн өмнө

БНХАУ-ын эрх баригчид эмэгтэйчүүдэд дуулгавартай, хүлцэнгүй байхыг, харин эрчүүдэд захирангуй байхыг заадаг сургуулийн хаалгыг барилаа.  Боловсролын газраас энэ талаар мэдэгдэл хийж, “Уламжлалт ёс суртахуун”-ыг заадаг энэ сургууль орчин үед нийцэхгүй гэдгийг хэллээ. 

Нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт жендерийн тэгш байдлыг эсэргүүцсэн илтгэл тавьж байхад, эмэгтэйчүүдэд хандаж, эрэгтэй хүн өөрт чинь гар хүрвэл битгий адилхан харьц, хүлцэнгүй бай” гэх маягийн зүйл зааж байгааг харуулж байна. БНХАУ-ын хувьд сүүлийн жилүүдэд үүнтэй ижил чиглэлийн хичээл, сургалт явуулдаг сургуулийн тоо эрс өссөн байна. 

Энэ нь эмэгтэйчүүдийг аавууддаа, нөхрүүддээ, хөвгүүддээ үг дуугүй бууж өгч, үгэнд нь орохыг шаардаж байгаа хэрэг юм. Бас нэг сургуульд нөхрөө хэзээ ч үглэж загнах ёсгүй, ямар ч үед нөхрөөсөө салах ёсгүй гэсэн онол дүрэм заадаг юм байна. 

Глобал Таймс сонинд бичсэнээр, нэг их сургуулийн хэд хэдэн ажилтан энэ сургуулийг хааж байгааг эсэргүүцсэн байна. Харин боловсролын газар нь энэ сургуулийг хаах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн энэ төрлийн суртал ухуулга, уламжлалт, хоцрогдсон онол заадаг сургуулиуд байгаа эсэхийг албаныхан мөрдөн шалгаж байна.