В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө


ОХУ-ын Ерөнхиилөгч Владимир Путин ирэх онд явагдах төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр "Манай ард түмэн ажилчн, эрдэмтэн, инженер, дизайнер, эмч, багш нар бүгд адил тэгш эрхтэй хүмүүс юм" хэмээгээд "Манай Орос улс магадгүй хэцүү, бэрх зүйлтэй нүүр тулгарч болох юм. Гэхдээ биднийг хэн ч зогсоож чадахгүй. Орос зөвхөн урагшилна" гэж онцлов.

В.Путин өчигдөр Москвад болсон Сайн дурынхны чуулга уулзалтын үеэр өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгаа эсэх тухай олон нийтээс асуухад тэд санал нэгтэй "Тийм" гэж хариулжээ.

Тэрбээр "Би өнөөдөр энд ярьсан үг, уриалгаа цаашид санаж явна. Миний шийдвэр, уриалга нь улс орон, ард түмний амьдралыг сайжруулж, хүчирхэгжүүлэхэд чиглэх болно" гэв.

Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатанд Либераль-ардчилсан намын дарга Владимир Жириновски, Коммунист намын Геннады Зюганов, Яблоко намын Грегоры Явлинский, сэтгүүлч, дуучин, яруу найрагч Екатрина Гордон, олны танил "од" Ксена Собчак, бизнесмэн Борис Титов болон нэр бүхий эрхмүүд өрсөлдөнө.