Бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэгчид “Оны хүн”-ээр шалгарлаа

Дэлхий / Time Admin
10 өдрийн өмнө

АНУ-д өнгөрсөн аравдугаар сараас охид, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллийн хэргээс урьдчилан сэргийлэх, ийм төрлийн хэргүүдийг ил гаргах зорилготой хөдөлгөөн өрнөж байгаа юм.

“Time” сэтгүүл тэднийг Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСУ-ын удирдагч Ким Чен Ун нараас илүү нийгэмд үр нөлөөтэй үйл хийж байгаа хэмээн үзэж 2017 оны онцлох хүнээр нэрлэжээ.

Охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой болох зорилготой тус хөдөлгөөн 2006 онд нийгмийн идэвхтэн Тарана Бурк албан ёсоор эхлүүлсэн ч төдийлөн эрч хүчтэй байж чадаагүй. Харин 2017 оны намраас эрчимтэй өргөжиж, олон нийтийн сошиал сувгууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар томоохон хэлэлцүүлэг, нэвтрүүлэг, сурвалжлага нийтлэгдэж, охид эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дэлгэж, томоохон асуудал болгож чадсан юм. Тэдний үйл ажиллагааг сошиал сувгуудаас #MeeToo нэршлээр хайж олж унших боломжтой.

Холливудын хамгийн баян продюссеруудын нэг Харви Вэйнштейнтэй ажиллаж байсан эмэгтэй жүжигчид түүний бэлгийн хүчирхийллийн асуудлыг дэлгэн тавьснаар хохирогч эмэгтэйчүүдийн тоо ил болж 100 орчимд хүрсэн юм.