Хятад иргэнийг хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчиндсэн этгээдүүдийг баривчилжээ

Орон нутаг / Ц. Анхзул
6 өдрийн өмнө

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух Хятад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байна.

Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Өмнөх мэдээ Сураггүй болсон Хятад иргэний цогцос аймгийн төвөөс холгүй олджээ