БНСУ Оросыг олимпт урьжээ

Спорт / Time Admin
6 өдрийн өмнө

ОУОХ-ныхон сэргээшийн асуудлын улмаас Оросын шигшээ багийг ирэх онд БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн тэмцээнд оролцох эрхийг нь түтгэлзүүлсэн юм.

Олимпийг зохион байгуулагч БНСУ-ын Засгийн газар мэдэгдэл гаргаж, ОХУ-ын шигшээ багийг олимпт оролцохыг урьжээ. Өнөөдөр тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам Олон улсын олимпийн хороо Оросын олимпийн тэмцээнээс хассан асуудалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Пёнчаны өвлийн олимп нь Орос, Өмнөд Солонгосын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, Оросын тамирчидтай уулзах таатай боломжийг олгож байгаа юм. Бид тус улсын тамирчдыг урьж оролцуулан дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн олимпт тамирчдыг идэвхтэй хамруулахыг хүсч байна” гэжээ.

ОУОХ-ны шийдвэрийг дагуу Оросын тамирчид улсынаа төрийн далбаан дор биш олимпийн таван цагаригийн далбааг барьж Пёнчаны олимпт оролцох эрхтэй үлдээд буй. Алтан медаль хүртсэн тохиолдолд Оросын төрийн дуулал биш Олимпийн сүлд дуулал эгшиглэж, тэдний дүрэмт хувцсанд ч олимпийн тэмдэгтэй байх аж.

ОХУ нь өвлийн олимпийн хамгийн том төлөөлөгч бөгөөд тус улс оролцохгүй болсноор Пёнчаны олимпийн тасалбар борлуулалт, телевизийн үзэлтийн рейтингид сөрөг нөлөөтэй гэж мэргэжилтнүүд тодорхойлж байгаа юм.