Ахлах тогоочийн заавраар: Үхрийн махан бурито

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаар танд хүрлээ. Энэ 7 хоногийн дугаарт ахлах тогооч Ш.Эрдэнэхүү, сэтгүүлч Г.Алтантүрүү нар нэг баг болсон бол ахлах тогооч Г.Мөнгөндолгио, оролцогч Хүрэлмаа нар нэг баг болон өрсөлдлөө. Өмнөх хоёр дугаарын мэдээлэл, хоолны жорыг та бүхэн энд-ээс үзнэ үү. 

Хоолны нэр: 
Үхрийн махан бурито (гэрийн аргаар бэлтгэсэн тортилла, зөөхийн сүмстэй)


Орц:

Гурил 400 гр
Тахианы шөл 140 мл
Ус 140 мл
Давс 5 гр
Гурил хөөлгөгч (baking powder) 2 гр
Үхрийн мах 500 гр
Ягаан сонгино 150 гр
Сармис 80 гр
Лууван 400 гр
Улаан лооль 800 гр
Халуун чинжүү (улаан) 80 гр
Желафино чинжүү 200 гр
Наранцэцгийн тос 100 гр
Хүрэн шош 200 гр
Чеддар бяслаг 60 гр
Нунтаг улаан чинжүү (paprika) 3 гр
Гоньдны үр 3 гр
Халуун чинжүү (улаан) 3 гр
Уураар боловсруулсан будаа 100 гр
Зөөхий 150 гр
Яншуй 50 гр


Хоол хийх арга:

Гурилаа шигшээд давс, исгэгч нэмж хутгана. Сонгож авсан ус эсвэл шөлийг 36-38 хэм халааж, гурил дээр хийж, зуурмаг бэлтгэнэ. Бэлэн болсон зуурмагаа 10-20 хором амраана. Амрах үед 1,2 нухаж өгнө. Зуурмагийг 80-100 грамм байхаар таслан авч, 1 мм зузаантай 26 см ба 28 см диаметртэй илдэж, хайруулын тавганд болон шарах шүүгээнд 1 хором орчим хайрч болгоно. Сонгож авсан үхрийн махны шүүсийг арчиж, нарийн савх хэлбэртэй (10-15 гр) байхаар хувилан хэрчинэ. Эсвэл үхрийн махыг машиндаж бэлтгэх боломжтой. Халаасан хайруулын тавганд махыг хайрс тогттол шарна. Лууван, сонгино, сармиыг угааж, цэвэрлээд хярж хэрчинэ. Улаан лоолийг жижиг дөрвөлжин (2-4 мм голчтой) хэрчинэ. Бэлтгэсэн ногоон халаасан тостой саванд 2-4 хором хуураад, улаан лооль нэмж, 2-5 хором буцалгана. Үүн дээр шөл, хүрэн шош болон шарсан махыг хийж, өтгөртөл нь зөөлөн галаар 12-18 хором чанана. Бэлэн болохоос 3-5 хормын өмнө сонгосон ааг амттан болон шинэ улаан халуун чинжүү, желафино чинжүүг нэмж давсаар амтыг тохируулна. Уураар боловсруулсан цагаан будааг жигнэнэ. Бэлтгэсэн торртила гурил дээр шанз болон будаагаа хийж бяслаг үрж, ороогоод хайруулын тавганд эсвэл гриль дээр 2 талаас нь 3 хором шарна. Хярж хэрчсэн яншуйг зөөхий дээр нэмж, давсаар амтыг тохируулна. Хялбар аргаар бэлтгэх төрөл бүрийн сүмс бэлтгэн хольж хэрэглэж болно.