“Исламын улс” бүлэглэлийн этгээд Нью-Йоркт халдлага үйлджээ

Time / Time Admin
2017 оны 12 сарын 12

Нью-Йорк хотын хамгийн их хөл хөдөлгөнтэй Таймс талбайд даваа гарагийн өглөө “Исламын улс” бүлэглэлийн гишүүн этгээд халдлага дэлбэрэлт үйлджээ.

Тэрбээр гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас гурван хүн шархадсан байна. Халдлага үйлдэгчийг баривчилсан, Бангладешийн иргэн, 27 настай Аяейд Улла болохыг тогтоосон гэж Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдээлэв.Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 7:20 цагт Нью-Йоркийн Манхэттен дүүргийн Порт Ауторити хэмээх автобусны зогсоолын ойролцоо дэлбэрэлт болсон байна.

Цагдаа нарын уламжилснаар Аяейд Улла гэдсээрээ их хэмжээний тэсрэх бодис бэхэлж ороосон байжээ. Тэрбээр 2011 онд Бангладеш улсаас гэр бүлийн визээр АНУ-д очиж, Нью-Йоркт таксины жолоороо ажилладаг байжээ. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын амь насыг хөнөөх хөдөлгөөний гишүүн байсан аж.