7 хоногийн шилдэг зөн билэгтэн, Зайран Б.Эрдэнэсан нэвтрүүлгийн ялагч болох уу

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 06 сарын 27

"Зөн билгийн тулаан Монголд" шоу нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шилдгээр зөн билэгтэн Б.Эрдэнэсан шалгарсан билээ. Завхан аймгаас хүрэлцэн ирж оролцож буй Зайран Б.Эрдэнэсанг цахим орчинд олон хүн дэмжиж байна. Тэр дундаа олны танил жүжигчин, дуучид ч байгаа юм. Түүнийг дэмжигчдийн фэйсбүүк хуудас өнгөрсөн хэдхэн хоногт 5000 орчим лайктай болжээ.

Төр түмэн олноо зөв зам руу хөтлөхийн төлөө явж буй Зайран хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрбээр нэвтрүүлгийн эхний дугаараас эхлэн чадвараа харуулсан. Тухайлбал, хамгийн анхны дугаар болох машинаас хүн олох даалгаварыг амжилттэй биелүүлсэн цөөхөн зөн билэгтний нэг. Мөн "Богд хааны ордон музей"-д болсон сорилд зөв мэдэрч “Богд хаан” хэмээн шууд хэлсэн юм. Дараа нь ойд нуусан хүн олох даалгаварыг ганцаараа амжилттай биелүүлсэн. Тун саяхны дугаар гэвэл Маршал Х.Чойбалсангийн машинтай сорилд мөн л “Ч үсэг харагдаж байна. Чойбалсан гэж бодож байна” гэж хэлсэн юм. 

Юутай ч тэрбээр олон олон дугаарт шилдэг байж чадсан ч долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр хараахан тодорч чадалгүй явсаар сүүлийн дугааруудад чадвараа улам хүчтэй харуулж эхэлсэн юм. Зайран Б.Эрдэнэсангийн онцгой чадваруудын нэгийг дурдахад тэрбээр хүүхэд олохгүй байгаа эмэгтэй хүнийг үрийн зулай үнэрлүүлэхэд зөн билгийн чадвараа зориулдаг нэгэн.Энэ чадвараа ашиглан олон гэр бүлд тусалжээ.

Өнгөрсөн ням гарагт гарсан дугаарт Б.Эрдэнэсан 3 жилийн өмнө гэрээсээ гараад алга болсон хүүг нь өөрийн биедээ оруулан настай ээжтэй нь уулзуулсан нь цахим орчинд олон хүний анхааралд өртөөд байна. Мөн онгодоо биедээ дуудан оруулж, тэрхүү онгодын дуу хоолой, зан байдлыг үзэгдэд харуулсан нь “Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг байсан биз ээ. 

“Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлэгт одоогоор 4 зөн билэгтэн үлдээд байна. Эндээс ганцхан зөн билэгтэн шилдгээр шалгарч, нэр хүнд, гоц авъяасын үнэ цэнэ агуулсан цомыг атгана. Зөн билэгтэн Б.Эрдэнэсан нэвтрүүлэгт ялж чадах болов уу. Нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзэхийг хүсье. 

Өнгөрсөн долоо хоногийн сорил:

Түүний оролцсон сорилууд: