Женнерүүд ямар машин унадаг вэ?

Шар мэдээ / Admin
2017 оны 06 сарын 30

Эрэгтэй хүний хувьд тансаг машины рульнээс атгахыг бүгд л хүсдэг шүү дээ. Та сайхан хүүхэн хүсэж байна уу? Сайхан унаа хүсэж байна уу гэж асуувал "Янзын сайхан унаа хүсэж байна даа" гэж хариулах эрчүүд олон байгаа болов уу. Гэвч дийлэнх эрчүүдийн хувьд мөрөөдлийн хүлгийнхээ рульнээс зуурч чадахгүй явсаар насыг бардаг нь харамсалтай юм. Зарим нэг шаргуу залуус чаддаг л байх. Гэхдээ дийлэнх нь үгүй шүү дээ. Тэгвэл тансаг унаа гэдэг дан ганц эрчүүдийн хүсэл биш юм. Бүсгүйчүүд, залуу охид ч гэсэн тансаг машинд дуртай. Түүний нэг жишээ л гэхэд  25 ч хүрээгүй байж 3, 4 гараж дүүрэн машинтай Женнерүүд юм. Тиймээс EXPRESSO CELEBRITY энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхний сайн танил, залуу охидын шүтээн болоод буй "Кайли косметикс" компанийн захирал Кайли Женнер, супер модель Кендалл Женнер нарын тансаг төмөр хүлгүүдийг танилцуулахаар шийдлээ.

Шүлсээ арчих цаасаа ойрхон бариарай охидоо!!!

Кендаллын винтэж  машин

Кенни ер нь их этгээд сонирхолтой охин шүү. Өмсөж байгаа хувцас, уншиж байгаа ном, унаж байгаа машин, уулздаг залуу гээд л... их өвөрмөц охин. Тиймдээ ч Range Rover, Benz мэтхэн түүний сонирхлыг татаад байдаггүй бололтой супер модель бүсгүй маань дээр үеийн винтэж машинуудыг цуглуулах дуртай бөгөөд дээр зургийг нь тавьсан цэнхэр шевролетыг та бүхэн харж байгаа биз дээ. Үнэ нь 100 мянган америк доллар.

Дахиад нэг  машин… Дээвэр нь онгорхой 1957 оны загвар. Үнэ нь бас л 100-200 мянган доллар хавьцаа… Яагаад ийм үнэтэй байдаг вэ гэвэл машины хүч чадалд биш хуучны ховор тансаг загвар болохоор ийм үнэтэй байдаг аж.

Дахиад нэг винтэж машин. Энэ удаад мустанг час улаан өнгийн. Онгорхой дээвэр бүхий мустанг хүч чадал, хурд гэж ярих ч юм биш.

Энэ мустанг нь Кендаллын хамгийн сүүлд худалдан авсан машин гэж хэлж болох байх. Кендаллын сонголтуудын өнгө нь хүртэл дандаа тансаг ховор өнгө байдаг. Энэ машиныг Кенни 21 насны төрсөн өдрөөрөө авсан гэх яриа байдаг юм байна лээ. Нэмээд түүний гэр бүлээс Range Rover бэлэглэсэн боловч одоогоор түүнийгээ унаж олны өмнө гараагүй байна.

Энэ матте өнгийн Range Rover бол Кендаллын 16 насны төрсөн өдрийн бэлэг. Анх бэлгэнд ирэхдээ арай өөр өнгөтэй байж л дээ гэвч манай хүн сүүлд дахин будганд оруулж ийнхүү матте өнгөтэй болжээ. Бурхан минь, 16-хан насны төрсөн өдрийн бэлэг гээд бодохоор л…

Дахин нэг хуучны винтэж машин мэдээж супер модель Кендаллын

Camaro GTO Classic нэртэй унаа

Дандаа винтэж машин унаад байна гэж юу байхав дээ. Залуухан бүсгүйн хувьд хааяа ч гэсэн агаар салхинд гарахдаа сүүлийн үеийн загвартай хүчирхэг унаа унахыг бас хүсдэг л байлгүй дээ.

Германы автомотив ауди-гын машин

Кендаллын спорт загварын машин энд хүрээд дуусахгүй ээ..

Феррари байгаа.. Түүний дүү Кайлид яг энэ төрлийн гэвч арай өөр өнгийн Ferrari бас байдаг

Эгч дүү 2-р машинаараа ижилсэж байна

Кайли 19 насныхаа төрсөн өдрөөр өөрөө өөртөө авч өгсөн Range Rover 200 мянган долларын үнэтэй

Доторх салоныг нь хараачээ… Давгүй юм тэ…

Кайлигийн  Mercedes Maybach энэ бол хамгийн тансаг хамгийн ихэмсэг унааны жагсаалтанд дээгүүр явдаг юм шүү. Хуучин найз залуу Tyga-гын бэлэг

Дандаа том захирлууд унадаг унаа даа...

Цаад улаан феррари нь Кайлигийн экс найз залуу реппэр Tyga-гийнх харин наад талынх нь Кайлигийнх

Кайлигийн феррариг ойроос харвал...

Кайлигийн анхны унаа... 16 насныхаа төрсөн өдрөөр түүнд бэлэглэж байсан Benz G Class. Кайли уг машиндаа маш их хайртай гэнэ лээ.

Кайлигийн матте Rolls Royces

Түүнд бас час улаан нь ч байгаа.

Мөн цав цагаан нь ч гэсэн :)

Кардашианы эгч дүүсийн G Class-ууд

За нэг ийм л байна даа… 19-тэй, 21-тэй хоёрхон охин ингэж л амьдарч байна… Ийм л байна. Өөр тайлбар үнэндээ та бүхэнд хэлмээргүй байна өө. Дээрх зургууд хангалттай биз…

Эх сурвалж: expresso.mn