Кристиано Роналдо ихрүүдийнхээ зургийг анх удаа дэлгэлээ

Шар мэдээ / Admin
2017 оны 06 сарын 30

“Реал Мадрид” багийн довтлогч Кристиано Роналдо ихрүүдийнхээ зургийг дэлгэлээ.

Тэрбээр энэ сарын эхээр ихэр хүүхэдтэй болсон бөгөөд ихрүүдийнхээ зургийг анх удаа олон нийтэд дэлгэн “Амьдралынхаа хоёр шинэ хайрыг гартаа тэврээд зогсож байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Ихрүүд хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй бөгөөд охиндоо  Ева, хүүдээ Матео гэж нэр өгсөн. Роналдо хүүхдүүдээ урьдын адил тээгч эх хөлслөн төрүүлжээ.  Ихрүүдийн тээгч эхийн тухайд мексик эмэгтэй гэснээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байна.  Роналдо ихрүүдээс гадна нэг хүүтэй. Кристиано Роналдо Жр одоо зургаан настай. Тэрбээр 2010 оны долдугаар сард төрсөн юм.