11 хороолол дахь баасан гарагийн нэгэн үдэш

Фото / Time Admin
2017 оны 07 сарын 28

Миний нэрийг Амедио гэдэг. Би 26 настай, Ром хотноо сэтгүүлзүйн чиглэлээр сурч 2016 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа АНУ, Франц, Япон, Солонгос улсад аялж, ажиллаж байсан. Хэдий эдгээр улсуудад аялж, ажиллах нь миний суралцах хугацааг урт болгосон ч ажлын ширээн дээрх туршлага надад маш их хэрэг болдог.

Өдгөө би олон жил хүсэж байсан улсдаа буюу Монголд ирж, Time.mn сайттай хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд туршлага сууж байгаадаа баяртай байна.

Баасан гарагийн орой. E-Mart дэлгүүрийг зорингоо хоттой танилцлаа. Энэ дэлгүүр Сэлбэ голын эрэг дагуу, хотын зүүн хэсэгт байдаг.  Би өндөр байшингуудын дундуур алхаж яваад дунд нь орчихов. Би өөрийгөө зөв замаар явж байна гэж бодож байсан ч мухар гудамжны төгсгөл харлаа. Намайг чингэлэгүүд, тоосгон хана, цаана харагдах өндөр байшингууд  угтав.


Би ирсэн замаараа буцаж яваад өөр замаар дахин явлаа. Миний хоёр талаар өндөр байшингууд, ус тогтсон шороон зам, оршин суугчдын машинууд байв.


Энэ удаад явсан зам маань зөв байжээ. Голын эргийн өргөн уудам талбайд хүрэв. Энэ замд тааралдсан 8 дугаар байр гэх бичиглэл анхаарал татав.


Байрнуудын голд хүхдийн тоглоомын талбай байрлана. Талбайд гулсуур, сагсан бөмбөгийн талбай байх хэдий ч хүүхдүүд энд учраа олоод төрөл бүрийн тоглоом тоглож байх аж. Тоглоомын талбай хуучирсан, хашлагууд зэвэрч муудсан хэдий ч эцэг эхчүүд хүүхдээ байнга харж байдаг бололтой. 


Тоглоомын талбайн доод талд автомашины граш байх бөгөөд машины угаалга ажилладаг юм байна. Хаалганы хажуухан талд “Авто угаалга” гэж бичсэн байна.


Граш руу орохоос өмнө тоглоомын талбайг үзэж сонирхохоор шийдэв. Хашлагууд эвдэрч муусан байсан ч төр засаг үүнийг тоодоггүй хэмээн оршин суугчид хэлж байлаа.


Улаанбаатарт 17.00 цаг болж  байхад тоглоомын талбай эзгүй шахам байна. Магадгүй өглөө тоглож ядарсан хүүхдүүд одоо гэртээ амарч байгаа байх.


Харин тоглоомын талбайн доод талд төрөл бүрийн машинууд байх юм. Намайг орох үед залуухан эрэгтэй Японоос оруулж ирсэн шинэхэн машинаа угааж байлаа.


Машины эзэн надад зураг авахыг зөвшөөрөв. Харахад 30 нас хүрээгүй энэ залуу авто угаалга ажиллуулдаг бөгөөд энэхүү ажилдаа маш их хичээл зүтгэл гаргаж байгаа гэв. Тэр машин угаахаас гадна хэрэв хүсвэл машины эвдрэлийг ч засаж болно гэнэ.


Харин грашийн гадна эвдэрсэн машинаа зогсоолд байршуулж байгаа дүр зураг намайг угтав.


Тоглоомын талбайг тойрсон хананд олон төрлийн зураг байх аж. Нэг нь таны харж буй Мики маус. 


Хүүхдийн тоглоомын талбайн зарим тоглоомууд надад маш хэврэг, аюултай санагдаж байлаа. 
 


Хэсэг хүүхдүүд хашлагыг гар бөмбөгийн сагс болгон хувиргажээ.
 


Ханан дээр зурах урлаг нь төвөгтэй асуудал.  Өмнөх бичиглэлийг бичсэн Абди өөрийн дотоод хэрэгцээ шаардлагын дагуу ийм зүйл бичсэн бололтой.


8-р байр, 20.00 цагийн үед. Өнөөдөр баасан гараг. Долоо хоногийн сүүлийн өдөр учраас хүмүүс ажлаа дуусгаж амрахад зэхэж байгаа. Хүмүүс найрсаг сайхан харилцаатай, гудамжаар алхаж, хоорондоо инээн ярилцаж, орцны сандал дээр сууж байгаа дүр зураг түгээмэл. Шил пиво, архи уухыг ч үгүйсгэхгүй.


Оройн цагаар хүүхдийн цангинасан хоолой олширчээ. Бөмбөг, тоглоомон машин зэрэг хэдхэн зүйлс тэднийг зуны турш зугаацуулдаг нь сонин. 9 давхар өндөртэй энэхүү хороололд олон янзын хүмүүс амьдардаг. Тэтгэвэртээ гарч хотынхоо өөрчлөлтыг ажиглаж буй хөгшчүүд, ажил хийж амьдралаа залгуулж буй ажилчин, оюутан сурагчид гээд олон хүмүүс энд амьдардаг бололтой.


11 дүгээр хорооллын ойр орчимд байрлах хүнс худалдаалах цэг. Эндээс өдөр бүр шинэхэн жимс ногоон авч болно. Худалдагч нарын яриагаар 5-8 сард улаанбаатарт тааламжтай цаг агаартай байх үед, эдгээр худалодагч нар яг энэ талбайд жимс ногоо худалдаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Өвөлдөө жимс ногоогоо хөлдөхөөс хамгаалж чаддаггүй гэнэ.


Хүнс худалдаах цэгээс холгүйхэн үйлчилгээний цэг байх аж. 8 хорооллын эргэн тойронд булан тохой бүрт ийм үйлчилгээний цэг олн бий. Улаанбаатар хотод ихээхэн байдаг зүйл нь жишээлбэл “Солонгос зоогийн газар”


Харин нөгөө талд хувцасны дэлгүүр болон төрөл бүрийн газар байрны 1 давхарт байх юм.


Хүүхдийн цэцэрлэг. Хашаа болон шатыг өнгө өнгөөр ялган будсан нь өвөрмөц.


Эцэстээ E-Mart-ийг зорихоор шийдэв. Голын эргээс холгүйхэн байрны ханан дээрх уг зургийг харлаа. Байрны хана муудаж хуучирсан учраас хүмүүс ханаа чимэхээр шийдсэн бололтой. Нэг төрлийн ханан дээрх зургийн урлагаар гоо үзэсгэлэнг илэрхийлжээ. 


Голын эрэг дагуух жижиг замаар алхлаа. Нар бараг жаргаж байх үе. Зам дээр бараг машин үгүй. Ихэнх оршин суугчид гэртээ харьсан бололтой. 
 


Сэлбэ голын гүүрэн дээр. E-mart ердөө миний хажууханд байгаа. Тээр цаана байшингийн завсраар уул толгодын бараа харагдаж байна. Гүүрэн дээрээс 8-р байрыг олж харахад төвөгтэй болж.  9 давхар барилгууд, тоглоомын талбай, жижиг дэлгүүр гээд миний харж байсан зүйлс эндээс харагдахгүй. Гэхдээ оршин суугчид ооо хүртэл гудмандаа тоглож, үдшийг зугаатай өнгөрүүлж байгаа байх.