М.Сарнай: Би Сувд-Эрдэнийг бурхны элч мэтээр төсөөлж байсан. Гэвч...

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Admin
2017 оны 08 сарын 03

Сайн үйлсийн эзэн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг зогсоож байгаа талаарх мэдээллийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс М.Сарнайтай холбогдож түүний байр суурийг сонслоо.

М.Сарнай: Дансанд 44 сая төгрөг цугларсан. Нэг ч удаа зарлага гаргаагүй

Мөнгө төгрөгний асуудлаас болж тийм мэдээлэл тавьсан юм шиг байна. Сувд-Эрдэнийг үнэхээр гайхалтай эмэгтэй, бурхнаас илгээгдсэн элч мэт төсөөлж байсан.  Одоо харин юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.

Би хүн залилдаг хүн биш. Залилан хийх ухаан ч байхгүй. Хандивын мөнгөнөөс хэрэглээд идээд байгаа зүйл байхгүй. Данс нээсэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч зарлага гаргаагүй. Одоогийн байдлаар 44 сая төгрөг дансанд цугларсан байгаа. Энэ бол миний мөнгө биш, ард түмний мөнгө шүү дээ. Олон түмэн хүүхдийн төв байгуул гэж хандивласан мөнгө.

“Сарнайд муу хүн байна уу” гээд хүн цуглуулаад яваад байгаа юм билээ. Хэдэн архи уусан, атаа хорсол болсон хүмүүсийг цуглуулаад бичлэг тавьсан байна лээ. Би үнэхээр их гайхаж байна.

Сувдаа манай хүүхдүүдийн гэрээр очиж үзээд, хүүхдүүд ийм газар яаж амьдрах вэ дээ гэж хэлж байсан хүн өнөөдөр ийм юм ярьж байгаад гайхаж байна. Сувдаад ашиг сониорхол байсан юм шиг байна. Мөнгөнөөс болоод намайг нь ийм байдалд оруулчихлаа. 

Ер нь намайг Ерөнхий сайдаас шагнал авснаас хойш ийм зүйл ажиглагдах болсон. Би амьдралдаа анх удаа тийм сайхан шагнал авсан. Шагнал авасны яг дараахан утас дуугараад С.Сувд-Эрдэнэ “Та одоо битгий хоёр нүүр гаргаад байгаарай. Яагаад манай “Итгэл сэтгэлийн гүүр” гэж гараагүй юм. Яагаад “Их нигүүлсэл” төрийн бус байгууллага гэж гараад байгаа юм бэ” гэж загнасан. 

Би дөнгөж сая телевизийн тодруулга буланд оролцоод гарч ирж байна. Олон хүмүүс холбогдож байна. Дөнгөж сая над руу хүн залгаад Сувдаагийн талаар ярьж байна лээ. “Би Сувд-Эрдэнэтэй хамтарч ажиллаж байсан хүн. Эгч минь битгий сэтгэлээр унаарай. Наад хүүхэн чинь угаасаа ашгийн төлөө ажилладаг. Угаасаа 70 хувьдаад байдаг болохоор би зайгаа барьж байсан юм. Би хот руу ороод тантай уулзана. Таныг дэмжиж байгаа шүү” гээд надтай утсаар ярьсан. 

Холбоотой мэдээ