С.Дэлгэр: “Сарнай” хүүхдийн төвийг байгуулах сайн үйлсийн аян зогсохгүй үргэлжилнэ

Хэн юу хэлэв / Admin
2017 оны 08 сарын 03

“Сарнай” хүүхдийн төвийг бүтээн байгуулах сайн үйлсийн аян маргаантай байдалд орж нэг талаас Ц.Сувд-Эрдэнэ, нөгөө талаас М.Сарнай нар өөр өөрсдийн тайлбар хэлж буй. Тэдний өрнүүлж буй "Нэг хүн нэг тоосго" аяныг цуг санаачлан хэрэгжүүлж, хандивын дансанд мөнгө цуглуулж буй С.Дэлгэр дараах мэдэгдлийг гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 15 наас хойш САРНАЙ ДЭЛГЭР нарын хамтран эзэмшдэг 3-н банкны дансны хуулгыг дөнгөж сая гаргуулаад ирлээ.Хандив өргөсөн хүмүүсээ бүгд сайн нягталж хараарай.Таны өргөсөн хандив цаг хугацаандаа орсон байна уу?Зарлага гарч уу?Хэзээ хаана юунд гэдгийг нягтлаарай...САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОГСОХГҮЙ ШУДАРГА ИЛ ТОДООР ҮРГЭЛЖИЛНЭЭ. Зургадугаар сарын 13 -ны өдөр 940.000 хандивын хайрцаг хулдаасан хэвлэл, зургадугаар сарын 21 нд 240.000 кадастрын зураг, 280.000 Сарнайгийн нүүлгэлтийн хөлс,150.000 цахилгааны утас,150.000 оёдлын ТҮЦ нүүлгэлтийн хөлс. Нийт 1.760.000 төгрөгийн зарлага гарчээ.Бид мэссэж үйлчилгээг сонгосон тул 50  суутгалд өгснөөр 11.800 банкандаа татуулсан байна.Сонирхож буй хүмүүсээ цаг гаргаад нягталж үзээрэй...
 

Холбоотой мэдээ