Ганданг зорьсон тэмдэглэл

Фото / Admin
2017 оны 08 сарын 14

Миний нэрийг Амедио гэдэг. Би 26 настай, Ром хотноо сэтгүүлзүйн чиглэлээр сурч 2016 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа АНУ, Франц, Япон, Солонгос улсад аялж, ажиллаж байсан. Хэдий эдгээр улсуудад аялж, ажиллах нь миний суралцах хугацааг урт болгосон ч ажлын ширээн дээрх туршлага надад маш их хэрэг болдог.

Өдгөө би олон жил хүсэж байсан улсдаа буюу Монголд ирж, Time.mn сайттай хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд туршлага сууж байгаадаа баяртай байна.

Өмнө нь 11 дүгээр хороололд фото тэмдэглэл хийж байсан бол энэ удаад Гандантэгчилэн хийдэд зочилж өөрийн дуранд буулгалаа.


Ингээд би хийдийн яг гадна ирлээ. Эргэн тойронд нь цэвэрхэн, хаалга нь нээлттэй бас чанх дээр цэлмэг хөх тэнгэр намайг угтсан юм.


Би хаалгаар орсон даруйдаа баруун тийш эргэхэд надтай таарсан эхний байшин энгийн боловч гайхалтай санагдсан. Бүх байшингийн хаалга руу орох замыг хатуу хучилттай болгосноос гадна замын төв хэсэгт том дэнлүү байв. Мөн хоёр талаараа металаар бүрж хийсэн дунд оврын хүрд харагдлаа. Хаалганы хамгийн дээд хэсэгт бадамлянхуа цэцгэн дунд суух хоёр буга байсан төдийгүй дээвэр нь гялалзсан шаргал өнгөтэй байв. 


Гудамжны дэнлүү болон хаалганы дээрх буга, бадамлянхуа цэцгийг илүү ойроос харуулбал. 


Дараа нь илүү сонирхолтой, том байшин руу зүглэлээ. Байшингийн үүдэнд аварга том арсланг дүрслэн хийсэн ба муу санаатнуудаас хамгаалах зорилгоор ийн бүтээжээ. Харин би үүний үүдээр өнгөрч байхдаа “Надад ямар ч муу санаа байхгүй ээ. Би камернаас өөр зүйлгүй. Бас би TIME.mn сайтад дадлага хийж байгаа энгийн л нэг залуу” гэж шивэгнэсэн. 


Үндсэн хаалганы дээр байрлах бичээсүүд болох адислал, номлол сийлсэн том самбар байна. Гол хэсэгтээ төвд, хоёр захаараа эртний монгол бичиг хадсан бөгөөд сайн анзаарвал Монголын томоохон бэлгэдлийн нэг соёмбыг олж харах боломжтой. 


Ариун сүм рүү нэвтрэх боломж надад болон өөр хүмүүст олдсонгүй. Лам хуврагууд судар уншиж, төвд хэлээр ном хурж байлаа. Тэр дунд нэгэн эр том аягатай ямар нэгэн ундааг хуварга бүрийн өмнөх аяганд дүүргэж байв. Би ёслолыг эвдэхийг хүсээгүй учраас зүгээр л харж зогслоо.


Ингээд би цогцолборын гол барилгад очихоор шийдлээ. Төгс загвартай дээврүүд тэнгэрээс ялгаатай харагдана. Монголд ер бусын хөх тэнгэр байх ба хүрэлцэн ирсэн жуулчид л гайхан бишрэх боловч уугуул иргэд нэг их гайхахгүй. Сүмийн хамгийн чухал бүтэц нь улаан хана, ногоон дээвэр. Мөн түүний хэлбэр, түүний өнгөнүүд ер бусын зохицож байлаа. 


Энэ сүмийн хамгийн том барилгын үүдэнд ер бусын том ваар мэт хэлбэртэй сангийн войбор байх агаад нэгэн эр зүүлттэй хонхыг нь хөдөлгөж цагийн зүүний дагуу тойрч үзэгдэнэ. 


Үндсэн барилга буюу Гандангийн хамгийн гол сүмд хүмүүс гэр бүлээрээ мөргөж залбирна.


Гэр бүлийн гишүүд толгойдоо гараа хүргэж, сүрлэг өндөр бурханд өөрийн бүхнээ даатган залбирна. Би тэднийг анхааралтай ажиглав. 


Энэхүү уран баримал нь Нидубарушечи хэмээх сайн сайхны эх, санскрит хэлээр Анабалитишварара юм. Энэ бол бурханы шашны хамгийн чухал цогцолборын нэг, хамгийн аугаа нь юм. Жанрайсиг бол Буддагийн хязгааргүй нинжин сэтгэлийг төлөөлдөг. 1938 онд Зөвлөлт Оросын цэргүүд эх хувилбар хөшөөг нь сүйрүүлж, устган, тоносон юм.  Харин өнөөдөр Гандангийн комплекст буй энэ хөшөө нь ЗХУ-ын эрин үе дууссаны дараа буюу 1996 онд сэргээн босгосон загвар билээ. Далай ламын албан ёсны айлчлал хийх үедээ Япон, Непалын ард түмнээс цуглуулсан хандивын тусламжтайгаар эл хөшөөг санхүүжүүлсэн. Энэ хөшөө нь алтан орцтой, 26.5 метр буюу Жанрайсиг бурхныг дүрсэлсэн дэлхийн хамгийн өндөр хөшөө юм. Уг хөшөөний дотор 2000 гаруй үнэт чулуу, 27 тонн эмийн ургамал, 334 судалтай, хоёр сая гаруй манти байдаг. Дарь эхийн толгой дээр түүний сүр жавхланг төлөөлж буй титэм байх ба Дээвэр дээр Номын найман өнцөгт дугуй нь магадгүй хамгийн нийтлэг Бурханы шашны бэлэг тэмдэг юм.


Жижиг хэлбэртэй эл баримал нь Важрупи хэмээх бурханлиг чанарыг төлөөлдөг Буддаг дагалддаг, түүнийг хамгаалдаг догшин сахиус нь юм.


Жанрайсиг бурхны зүүн талд байрлах гурав дахь том баримал бол Бурхан багшийн хязгааргүй мэргэн ухааны залж байдаг бурханлиг чанарын билгэдэл Манжучигийн илэрхийлэл юм. Түүний нүд хагас аниатай байдаг нь цаанаа учиртай. Манжучи нь Буддагийн эргэн тойронд байдаг гурван хамгийн чухал бурхдын нэг хэсэг билээ. Гэсэн ч түүний хөшөөг хамгийн жижгээр бүтээжээ. Сүсэгтнүүд өлмийнх нь өмнө элдэв өргөл барьц, мөнгөн тэмдэгт үлдээж сүжрэн биширнэ. 


Манжучи болон Жанрайсаг бурхдын хөшөөг хамтад нь багтаавал. 


Гурван хөшөө бүхий танхимын дэргэд гүйх корридор дээр Амитабагийн 1000 хөшөө нь гайхамшигтай хэмжээний алтан бүрсэн цонхны цаана байдаг. Амитаба бол юмсын хоосон чанарыг бүрэн ухамсарлаж буй бурханлаг мөн чанар юм. Түүнчлэн "Хязгааргүй гэрэл бүхий Будда" гэж нэрлэдэг.


Гол танхимын хэд хэдэн үзвэрийг удаан хугацаанд ажигласны дараа агаар амьсгалахаар гарч, сандал дээр суулаа. Хэдийгээр онцгой содон харагдах зүйл үгүй ч ариун сүмийн ойролцоох энэ хавь үнэхээр гайхалтай байсан. 


Зүүнээс баруун зүг рүү явж байхдаа би Өндөрур гэгээн их сургуулийн орох үүдэнд хүрч ирэв. Их сургууль нь 1970 онд буюу бараг тавин жилийн өмнө байгуулагдсан бөгөөд одоо Ази болон дэлхий дахинд хамгийн чухал Буддын институтуудын нэг юм. Түүний шавь нарын ихэнх нь Бурханы шашны удирдагчид болсон бөгөөд Хятад, Орос улсад Буддын шашинг сэргээхэд хувь нэмрээ оруулжээ. Намайг сууж байх үед нэгэн буддын сурагч хуварга гарч ирсэн юм. Тэрээр хаалганы дэргэд байх арслан, луу хоёрын дэргэдүүр явж өнгөрсөн билээ.   


Цэцэрлэгийн төв хэсэгт орших усан оргилуур. Түүний хажуугаар бадамлянхуа цэцгийг зүглэж буй хүүхдүүдийг дүрсэлсэн нь Буддагийн олон арван хөшөөнд чимэг нэмжээ. Тэдний дийлэнх нь цэвэрхэн, энэрэнгүй сэтгэлийг илэрхийлдэг торгон Кала ороолт өмссөн байв. Төвдөд Калаг цагаан, Монголд хөх өнгөөр илэрхийлэх явдал их аж. 


Их сургуулийн танхимд нь оюутнуудын зурсан буддын элдэв төрлийн зургууд бий. Багш нар нь сурагчиддаа ургамал, цэцэг, үүл, дөл болон бурхдыг хэрхэн дүрсэлж зурах бүх элэментийг сурагчдад тайлбарлана. 


Хичээлийн бус цагаар оюутнууд эдгээр будгаар янз бүрийн зүйлс будаж, зурна. Элдэв төрлийн чулуунаас нунтаглан гаргаж авсны дараа багсармал зураг, хөрөг бүтээхэд энэ будгийг ашигладаг байна. Одоогоор энэ будгийн найрлага нууц хэвээрээ л байна. 


Би шашны сургуулийг үзэж дуусаад Жанрайсиг бурхны цогцолборыг үүднээс нь очиж харлаа. Алсаас харахад дор хаяж 30 метр өндөр уг барилга нь томоохон баялаг юм гэдгийг бүрнээ ухаарав. 


Үндсэн хаалганы эхлэл хэсэгт усан оргилуур байрлана. Уг оргилуурыг Жамбала шүтээнээр дүрсэлжээ. Луу, гал дөлийг билэгдэж, үүлээр хүрээлэгдсэн төвдийн уламжлалт уг бурхны дүрслэл нь өвчин эмгэг, хүнд хэцүү байдлыг үгүй хийдэг гэдэгт итгэдэг ажээ. Иймэрхүү сөрөг нөхцөл байдлыг даван туулах үедээ уг бурхан догшин ширүүн байдлаа ил гаргадаг гэнэ. 


Жамбала оргилуурыг хажуу талаас нь харвал. 


Гандан хийдийн өөр нэгэн хэсэгт шар өнгийн будгаар будсан жижиг баганууд бүхий хашааг олж харсан юм. 


Багануудын өнгөрөөд хэсэг явбал хоёр талдаа нийт гурав, гурван хүрдийг байрлуулж, саравчаар тусгаарлажээ. Энэ саравчнууд эртний буддын шашны хийд, барилгын дэргэд дагалдах янз бүрийн хэлбэр хийцтэйн дээр өөр, өөр өнгөөр буджээ. Эдгээр саравч бүхий хүрдний нэг нь бусдаасаа арай том байна. 


Хүрд байрлуулсан саравч руу орж үзвэл залбирлын тавцантай. Гэхдээ залбирахаар ирсэн хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол сүсэгтнүүд энд, тэнд өөрсдийн гараар янз бүрийн өнгийн будгаар элдэв зүйлс сарааччээ. 


Энэ газраар явахдаа зүүнээсээ баруун тийш маягтай тойрч явах ёстой. Ингэж явбал Гандан хийдийг дарааллаар үзэж сонирхох аж. Мөн одоогоор Гандан хийдийн зарим хэсэг сэргээн засварлагдаж буй төдийгүй бэлэн болмогцоо Ази дахь Бурхан шашны томоохон цогцолборын нэг болох ажээ


Гол замаар явсаар хийдийн бараг л хамгийн чухал хэсэгт ирэв. Их хурал буюу цогчин гэдэг нь Гандангийн бүх эрх мэдлийг илэрхийлэх бүтэц билээ. Монголд хамгийн анх 400 жилийн өмнө Занабазарын Цогчин музейг байгуулсан түүхтэй аж. Гэхдээ энэ хаалгаар орох боломж  байгаагүй. Учир нь тэд цагийн хуваарийн дагуу хаасан байлаа. 


Ингээд би гол зам руу буцсан. Цогцолборын гол хаалганы өмнө Бурхан шашны шинэ академи баригдаж байгаа ч хараахан дуусаагүй хашааны урд жуулчдаа хүлээх жолооч уйдсан янзтай жолооны ард сууж байна. 


Гандан хийдээс гарахдаа үндсэн хаалгаар гарав. Би явсаар Энх тайвны өргөн чөлөө хүрч хэсэг амрах ёстой. Гандангийн бүх л хаалга Бурхан шашны уламжлалт нэртэй, хэлбэр хийцтэй байна. 


Цогцолборын гал хаалга, үргэлжилсэн хана. 


Гандангийн өмнө талд дөрвөлжин талбайд тагтаа дүүрэн байна. Тэд байнга хоол хайх ба өнгөрсөн явсан хүмүүсийн ихэнх нь тэднийг хооллодог.


Энэ залуу  охин тагтаануудын өмнө сууж байлаа. Түүний хажуудах хос нэгэн эмэгтэйгээс тагтааны хоол худалдан авч байсан. Үр зарж байсан хүн миний бодлоор 90 орчим настай болов уу. Хүмүүс түүнээс өдөржин ууттай үр худалдан авахаар ирдэг бололтой. Тэр тагтааны хоол зарж амьдрах арга замаа сонгожээ. Мөн би түүнээс нэгийг худалдан авч, салах ёс гүйцэтгээд Энх тайвны өргөн чөлөөний зүг явлаа.