iPhone 8 утасгүй цэнэглэгчтэй

Технологи / Admin
2017 оны 08 сарын 28

Apple компани ирэх долоо хоногт iPhone утасны шинэ хувилбарыг олон нийтэд танилцуулах гэж байна. Тус компани “Хазсан алим”-ын ээлжит цувралыг олон талын технологийн шинэлэг шийдлээр дүүрэн байхыг амлаад, шинээр гарах 8 дахь үеийн iPhone-ийн зарим нэг нууцаас дэлгэж байна. Тодруулбал, гар утасны салшгүй хэрэгцээ болсон цэнэглэгч энэ удаагийн iPhone 8-д утасгүй байхаар хийгдсэн аж.

Гэхдээ үйлдвэрлэгчдийн эл мэдээлэл аль хэдийн хуучирсан бөгөөд тус компанийн дотоод ажилчид утасгүй цэнэглэгчний талаарх мэдээллийг задалж орхисон юм. Компани уг явдалд нэлээд эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид Apple-ийн үйлдвэрлэлийн баазад ямар нэгэн “тагнуул” шургалахгүй байх талын бүх арга хэмжээг авах гэнэ.

Мэдээж шинэ iPhone 8-ийг iOS 11 үйлдлийн системтэй төгс хослон ажиллахыг Apple-ийн удирдлага мэдэгдсэн юм. Ямартай ч ирэх долоо хоногт зарлагдах шинэ утасны тухай мэдээллийг тухайн үед нь бүрэн гүйцэд өгч, хэрэглэгчдэд танилцуулахаа Тим Күүкийн баг хамт олон амалж байна.

Т.Од