Гар утасны хөгжилд хувьсгал авч ирсэн iPhone Х

Технологи / Admin
2017 оны 09 сарын 13

Apple-ийн ээлжит шинэ бүтээл гар утасны зах зээл, хөгжил, технологид ер бусын шинэчлэл авч ирлээ гэж технологийн мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр зарлалаа. Одоогоос арван жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр хүн төрөлхтөн анх удаа iPhone гар утастай танилцсан. Түүнээс хойш жил бүр сайжруулан шинэчлэгдсэн iPhone мэндэлсээр эдүгээ арав дахь хавартайгаа золгожээ. iPhone-ийн ойд зориулан гаргасан iPhone X ирээдүйд энэ бүтээгдэхүүний төрөлд өөрчлөлт, хувьсгал авч ирэхүйц олон шилдэг шинэчлэл, технологийн гайхамшигийг харуулж байна.

Юун түрүүнд дэлгэц болоод их бие нүдэнд өртөнө. Уламжлалт “Home button” байхгүй учраас дэлгэц ямар ч товчлуургүй. Бас AMELOD бүрхүүлтэй нүүр, OLED технологийг ашигласан дэлгэц дээр нэг пиксель тутам нэг сая өнгө ялгах гайхамшигтай шийдэлтэй ажээ. Урьдны загваруудыг бодвол 2436х1125 pixel бүхий өнгө ялгарлын төгс шийдэл аль ч гар утсанд байгаагүй. Дэлгэцийн нийт хэмжээ бүхэлдээ ашигтай талбай буюу мэдрэгчтэй. Мөн 5.8 инчийн өргөнтэй бүтээсэн байна.

Retina Display

Apple-ийн зохион бүтээгчид Retina гэж нэрлэдэг дэлгэцээ Super болгон өргөтгөжээ. Өнгөний температур, гэрлээр автоматаар өөрийгөө “ажиллуулах” чадвартай iPhone X өрсөлдөгч компаниудаа нэлээд удаан араасаа дагуулах бололтой.

Body

Apple-ийн 10-н жилийн ойд зориулж гаргасан iPhone X гар утас цэнэглэгч болон чихэвчний оролт байхгүй. Мөн дэлгэц болон их биеийг сайжруулсан шил, металиар хийсэн учраас асар бат бөх, барагтай бол цуурч гэмтэхгүй гэж үйлдвэрлэгчид онцгойлон танилцуулсан юм.

Face ID

Дараачийн үеийн хэрэглэгчээ таних технологи. Урьд нь хурууны хээ болон нууц үгээр түгжээгээ тайлдаг байсан iPhone эдүгээ хэрэглэгчийн царайны бүхий л хувирлыг хадгалж, эзнээ ямар ч тохиолдолд таних боломжтой аж. Энэ шинэ технологийг TrueDepth нарийн дүрст камер бүрэн хариуцах аж. Дурын нэг сая хүнээс утасны эзнийг таньж ялгаруулах шилдэг технологийг iPhone X өөртөө хадгалж байна.

Үзүүлэлт, хүчин чадал

Хамгийн гол хэсэг буюу гар утасны үндсэн үзүүлэлтийн талаар товч мэдээлье. Apple компани iPhone X гар утсандаа тусгайлан зориулж A44 Bionic хэмээх зургаан Core бүхий хоёр зэрэг ажиллах чадвартай процесор зохион бүтээсэн юм. Энэ бол өмнөх процесороос хоёр дахин хурдан ажиллах горим бүхий компьютер эд анги билээ. Мэдээж гацах болон унтрах, апликэйшний ачааллыг даалгүй гарах гэх мэт доголдлыг бүрэн мартсан гэхэд болно.

Багтаамжийн хувьд 64GB-аас эхэлж байгаа.

Т.Бат