iPhone 8 1000 ам.долларын үнэтэй

Технологи / Admin
2017 оны 09 сарын 12

Улаанбаатарын цагаар өнөө шөнө 04:30 цагт Apple компани шинэ бүтээл болох iPhone гар утасны ээлжит цувралыг танилцуулна. Технологийн сэтгүүлчид аль хэдийн “iPhone X” гэх мэт нэрлээд байгаа ч цувралын дарааллаар iPhone 8, 8S, 8 Plus гэхчлэн танилцуулагдах бололтой.

Тэгвэл шинээр гарах гар утасны зах зээлд зарагдах үнийг 1000 ам.доллар гэж сэтгүүлчид уралдан бичиж байна. Apple-ийн нэрээ нууцалсан эх сурвалж үүнийг баталсан гэж CNN гэлтгүй томоохон агентлагууд бичээд байна. Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк одоогоор шинэ гар утасны талаар мэдээлэл өгөөгүй ч хэдхэн цагийн дараа олон асуултын хариулт ил болох билээ.

Юутай ч шинэ гар утас Edge-to-edge дэлгэц, 3D камер, өнгөний төгс ялгарал гээд iOS үйлдлийн системийн гэнэтийн бэлгүүдийг задлах нь дамжиггүй.

Т.Бат