Шүлхийн вакцин 12 хоногийн дараа ирнэ

Орон нутаг / Admin
2017 оны 09 сарын 17

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  гараад байна. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар,  Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх аж.