Хулгайн замаар зорчсон жолооч гурван тэмээ дайрчээ

Орон нутаг / Admin
2017 оны 09 сарын 18

Манай улс Хятад руу Гашуунсухайтын боомтоор дамжуулан том оврын автомашинаар нүүрс тээвэрлэн гаргадаг. Харин Хятадын тал автомашины хяналт шалгалтыг чангаруулснаас өдөрт хил нэвтрэх автомашины тоо 1000-аас 300 хүртэл буурчээ. 

Үүнтэй холбоотой тээврийн машинууд хилээр гарахын тулд 10-15 хоног дугаарладаг болсон байна. Түүнчлэн дугаарт зогсохгүйн тулд жолооч нар хулгайн замаар зорчих нь элбэг болжээ. 

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хулгайн замаар зорчиж, малчны хотоор гарсан жолооч гурван тэмээг дайрсан хэрэг гарсан байна.