Мэрилин Мэнсон: Цайвар үстэй дажгүй бүсгүй харагдах шиг болсон, дөхөөд очтол Жастин Бибер байсан

Шар мэдээ / Time Admin
2017 оны 09 сарын 15

Рок хөгжмийн түүхэнд цоо шинэ өнгө төрх, хэв маягийг дагуулан гарч ирсэн хүмүүийн нэг бол Мэрилин Мэнсон. Тэрбээр ирэх сард "Урвуу харсан диваажин" буюу HEAVEN UPSIDE DOWN нэртэй 10 дахь студийн альбомоо гаргах гэж байна. Эхний сингл аль хэдийн олон нийтийн хүртээл болсон. Гэхдээ энд зөвхөн Мэрилин Мэнсоны тухай биш Жастин Биберийн тухай өгүүлье. 

Жастин Биберийг "Ижил хүйстэн", "Охин" гэж доромжилдог хүмүүс аль 2012 онд үгүй болсон гэж боддог байв. Гэтэл үгүй бололтой 48 настай Рокер Мэнсон Жастин Бибер лүү хэд хэдэн сөрөг хандлагатай үгсийг чулуудсны дотор Биберийг эмэгтэй гэж доромжилсон үгс багтаж байв.

Мэрилин Мэнсон хэлэхдээ, “Оддоор дүүрэн арга хэмжээ болж байлаа. Хүн цугласан гэж жигтэйхэн орой байсан. Миний нүдний буланд ягаан юүдэнтэй цамц өмссөн цайвар үстэй дажгүй бүсгүй туслаа. Очоод хартал Жастин Бибер байсан" гэжээ. Түүний ингэж хэлэх болсон нь ч шалтгаантай. Канадын залуу дуучин Жастин өөрийн "Purpose" нэртэй дэлхийн аялан тоглолтынхоо үеэр өмссөн хувцасан дээрээ Мэрилиний нүүрийг өөрийнх нь зөвшөөрөлгүй буулгасан аж.

Мэрилин цааш нь ярихдаа, “Би түүний хажууд очиж суусан (Жастин Биберийн тухай ярьж байна) тэгээд тэгэхээр чи чинь миний нүүрийг подволкоэ дээрээ гаргачхаад хэдэн сая хүний өмнө гараад байгаа жаал байх нь ээ… Зүгээр дээ хоёулаа дахиад учирна” гэж заналтай нь аргагүй Биберт хэлээд салан оджээ. Дараа нь Биберийн агентууд гэмшсэн байдалтай Мэнсон дээр очиж "Бид таны уран бүтээлийг ихээр сонирхож байна таны студид очиж сонирхож үзмээр байна" гэжээ.

Мэрилин ч буурь зааж "Тэр өдрийн тэдэн цагт миний студид ирээрэй" гэжээ. Гэтэл Бибер болон түүний биет төлөөлөгч нар ирсэнгүй. Энэ талаар Мэрилин дурсан ярихдаа, “Тэр Бибер жинхэнэ хөгшин новш байна лээ” хэмээжээ.

За нэг ийм л зүйл болж Бибер Мэрилиний нүүрийг подволк дээр гаргаад 190 доллар хүргэж зарсан гэж байгаа. Рокийн амьд домог Биберийн энэ хүндлэлгүй үйлдэлд сүүлийн удаа ам нээхдээ, “Би түүнтэй шүүхдэхгүй ээ. Та нар миний царайг ашиглаад олж болох хэмжээгээрээ л мөнгө олцгоо новшнууд аа” хэмээжээ…

Энэ өнцгөөс нээрээ л хэн нь эр хүн бэ, хэн нь ягаан цамцтай сайхан бүсгүй вэ гэдэг нь харагдах шиг…

Эх сурвалжexpresso.mn