С.Дэмбэрэл Монголбанкны ажлын хэсгийн гишүүн болжээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 09 сарын 19

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд салбарын мэргэжилтнүүд, банкны төлөөллүүдийг багтаасан байна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл оржээ .Тэрбээр өнгөрсөн сонгуулиас хойш Эдийн засгийн “think thank” клуб байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэгт багтсан тухайд С.Дэмбэрэл өөрийн твиттер хуудаснаа, "Ийм тушаал гарч. Сайн ажиллаад, үр дүнтэй юм хийнэ" хэмээн бичжээ. 

Клубээ байгуулахаас өмнө эдийн засагч С.Дэмбэрэл, “Монгол Улсын эдийн засгийг дөрвөн жилийн циклээр боддог биш 26 жилийн эдийн засгийн бодлогын түүхийг судлаад цаашдын хандлагаа тодорхойлон явдаг болох шаардлагатай. Тэр утгаараа судалгааны ном бэлтгээд сууж байна. Манайд дажгүй эдийн засагчид бий. Тэдгээр хүмүүстэйгээ эдийн засгийн “think thank” клуб байгуулна” хэмээн ярьж байсан билээ.