Google компани HTC-г худалдан авлаа

Технологи / Admin
2017 оны 09 сарын 21

Технологийн салбарын магнат Google компани ухаалаг утас үйлдвэрлэгч HTC группээс Pixel Smartphone үйлдвэрлэлийн баазыг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авч байгаагаа зарлалаа. Ингэснээр гар утас үйлдвэрлэгч HTC компани албан ёсоор Google-ийн өмч болсон бөгөөд HTC-ийн камер үйлдвэрлэлийн технологийг Google ашиглах зорилготой аж.

HTC компани Тайвань улсын брэнд төдийгүй технологийн салбарт сүүлийн 26 жилийн хугацаанд хүчирхэг өрсөлдөгчдийн нэг байсан билээ.

“HTC болон Google компани удаан хугацаанд хамтарч ажилласан. Хэдэн жилийн өмнө HTC-ийн хувьцааны 20 хувийг Google өөрийн болгосон бол өнөөдөр нэг мөсөн худалдан авч байна. Компани ухаалаг утасны зах зээлд илүү төвлөрөн ажиллаж, Google-ийн шинэлэг зүйлсийг багтаан удахгүй худалдаанд гарна” гэж Тайванийн HTC компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Т.Бат