Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн номонд уншигчид дугаарлаж байна

Энтертайнмент / Admin
2017 оны 09 сарын 22

12 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй “Номын баяр” өнөөдөр Сүхбаатарын талбайд нээгдлээ. “Номын баяр”-ын үеэр зохиолч, яруу найрагчид уншигчидтай санал бодлоо хуваалцаж, номоо худалдаалахаас гадна хэвлэлийн компаниуд бүтээлээ хямдралтай үнээр худалдаалж байна.

Гэхдээ сурталчилгаан дахь 5-90 хувийн хямдрал нь бодит байдал дээр өөр байна. Учир нь дэлгүүрүүд дэх үнээсээ 1000-3000 орчим төгрөгөөр хямд байгааг уншигчид хэлж байна. Талбай дахь асруудаас зохиолч Б.Шүүдэрцэцэгийн асар олон хүний дугаар үүсгэжээ. Тэрбээр ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж” романуудаа 25 хувийн хямдралтай худалдаалж, уншигчидтай дурсгалын зураг авахуулж байгаа нь олны анхаарлыг татаж байлаа. Номын баярын өдөрлөг маргааш 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.