Кайли Женнер, Рианна хоёр зах зээлээ булаацалдаад эхэлсэн үү?

Шар мэдээ / Time Admin
2017 оны 09 сарын 23

Гоо сайхны салбарт өрсөлдөөн улам ширүүссээр байгаа талаар TEENVOGUE мэдээллэв. Кайли Женнерийн хувьд гоо сайхны ертөнцөд хөл тавиад багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд одоо л түүний бренд тогтворжиж байнгын худалдан авагчидтай боллоо гэж харж байтал энэ бүх хугацаанд олсон мөнгө, дагасан фенүүд ололт амжилт нь зүгээр нэг хөөсрөлт байж болзошгүй талаар тэд дурджээ.

Тэгэхээр “Kylie cosmetics” болон “Fenty Beauty” гэх хоёр компани зах зээлээ битүүхэндээ булаацалдаад эхэлсэн үү? гэдэг асуулт ад “Мэдээж шүү дээ” гэж хариулахаас аргагүй болжээ.
Хэдийгээр хоёр компани өөр өөр бүтээгдэхүүн худалдаалж болох ч гоо сайхны гэдэг нэр дор явж байгаа цагт тэд өрсөлдөгчид хэвээрээ л байна. Ялангуяа Рианнагийн “Fenty Beauty” үнэхээр хүчтэй байна. Гарсан эхнийхээ долоо хоногт л тэрбум долларын үнэлгээтэй Кайлигийн компанийг хэрэглэгчдийн дунд ингэж ихээр гуйвуулж чадаж байна гэхээр…

Кайли удахгүй худалдаанд гаргах шинэ бүтээгдэхүүнийхээ зургийг цацаад эхэлсэн. Харин тэр зургийнх нь доор худалдан авагчид, “Кайли хонгор минь чиний цаг дууссан”, “Нүднээс далд орж үз”, “Бидэнд илүү дээр сонголт байгаа” гэх комментууд дийлэнхийг нь эзэлж байлаа. 

Үнэхээр Рианна, Кайли хоёр өрсөлдөөн ширүүсэв үү?  Өрсөлдөөд байгаа бол хэн нь давуу байгаа вэ? гэдгийг энэ хоёр компанийн санхүүгийн тайлангууд бүтээгдэхүүний чанарууд харуулах байх.
TEENVOGUE-ийн дурдсанаар, хэн нь илүү байгаа талаар ам нээхэд эрт байгаа бөгөөд “Кайли Женнерийн тун удахгүй худалдаанд гарах шинэ бүтээгдэхүүнүүд их олон зүйлд хариулт болж чадна” гэжээ.

Одоогийн байдлаар Хойд Америкт Рианнагийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бараг бүгд дуусч, дахин худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байгаа бол энэ цаг мөчид Кайли Женнер шинэ бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна.

Эх сурвалж: expresso.mn