Нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Орон нутаг / Time Admin
2017 оны 09 сарын 23

Маргааш Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Архангай аймгийн нутаг, 25-26-нд Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар  хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурч, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай байна.

25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1..-6 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгаа онцгойлон анхааруулж байна.