Тувагийн Ят-Ха хамтлагийн тоглолт маргааш болно

Энтертайнмент / Time Admin
2017 оны 09 сарын 23

Тувагийн этно рок Ят-Ха хамтлагийн Монгол дахь тоглолт маргааш болно. 1992 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлагийн уран бүтээлд тувагийн хөөмэй, үндэсний болон орчин үеийн хөгжмүүд давамгайлж эгшиглэдэг. Тэд 2006 онд “BBC Радио 3” олон улсын хөгжмийн наадмын Азийн категорид шилдэг нь болсон билээ. 

Маргааш 19 цагт “On’Off Production Music House”-д болох энэхүү тоглолтыг Дэлхиийн хөөмийн холбоо санаачлан “On’Off Production” болон “Bro’s records”-той хамтран зохион байгуулж байгаа ажээ.

“Ят-Ха” хамтлаг тува, урианхай түмний уламжлалт язгуур урлагийг дэлхийн олон улс оронд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал тус хамтлагаас “Хун Хуур Тү”, “Алаш” гэх мэт баруунд нэрд гарсан хамтлаг, уран бүтээлчид төрөн гарчээ. 

“Ят-Ха” хамтлагийнхан 1990-ээд оны сүүл үеэс Европ болон бусад тивд айлчлан тоглож, алдарт ”Irish” хамтлаг болон “Грэмми” шагналыг долоон удаа хүртэж байсан “The Chieftans” хамтлагтай хамтран Америкийн олон хотуудад уригдан тоглож байжээ.